хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа
Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын хувьд “Хөдөлмөрийн аюулгүй байдал”-ыг хангаж ажлаа аюулгүй гүйцэтгэх нь бидний нэн тэргүүний зорилго юм. Энэ ч утгаараа “ТИ ЭМ БИ ЭН” ХХК-ийн хэмжээнд аливаа ажлыг гүйцэтгэхэд “аюултай” гэж үзвэл ажлаа зогсоож аюулын зэрэглэлийг бууруулах эсхүл бүр мөсөн арилгасны дараагаар тухайн ажлыг гүйцэтгэх эрхийг нийт ажилтнуудад олгодог.
Бид хүний эрүүл мэнд, амь насанд аюулгүй, ээлтэй ажлын байрыг бий болгож ажилтан бүр гэртээ эсэн мэнд харих нөхцлийг нь бүрдүүлэхээр хичээнгүйлэн ажиллахаас гадна олон улсын стандарт шаардлагуудыг хангасан аюулгүй ажиллагааны нэг бүрийн хамгаалах болон тусгай хэрэгслүүдийг хэрэглэдэг.
Түүнчлэн анхан шатнаасаа эхлээд дээд шатны удирдлага хүртэлх бүхий л ажилтнууд аюулгүй ажиллагааг сайжруулахад эерэг үр нөлөө үзүүлэхүйц санал санаачлага гаргах эрх нь нээлттэй ба оновчтой шийдэл, саналуудыг урамшуулах тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна.. Ажилтнуудын аюулгүй ажиллагааны соёл, хандлага, зан төлөвийг ямагт сайжруулахыг чухалчлан үзнэ. Компанийн хэсэг нэгжүүд доторх болон харилцагчидтай хийж байгаа бүхий л уулзалт, хурлууд нь “Аюулгүй ажиллагааны хуваалцах сэдэв”-ээр эхэлдэг ба энэ үед ажилтнууд өөрийн болон бусад компаниудад тохиолдсон аюулгүй ажиллагааны зөрчил, үл тохирол, ижил төстэй бэрхшээл, нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар хамтран ажиллагсадтайгаа туршлага, мэдлэгээ хуваалцсанаар аюулгүй ажиллагааг хангахад ажилтан бүрийн оролцоо ямар чухал болохыг бататгадаг.
видео зааварчилгаа
Галын аюулгүй ажиллагаа
Цахилгааны аюулгүй ажиллагаа
Оффисын ажилчдын аюулгүй ажиллагаа
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа