Байгууллагын товч
“ТИ ЭМ БИ ЭН” ХХК нь 2007 онд байгуулагдан одоог хүртэл тогтвортой, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа “Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” Монгол улсын хуулийн дагуу УУХҮЯ-наас олгосон тусгай зөвшөөрөл бүхий компаний юм.
Бид аюулгүй ажиллагаа, чанар, бүтээмжийг эрхэмлэсэн, харилцагч төвтэй, стандарчлагдсан инженерингийн компани болно.
1
Эрхэмлэх зүйл
- Харилцагч, хэрэглэгчдийн итгэл, сэтгэл ханамж, харилцан ойлголцол, итгэлцэл, зөвшилцөл, хүндэтгэлтэй байдал.
- Аливаа төсөлд найдвартай, ёс зүйтэй, шинэлэг зарчмыг хэрэгжүүлэгч байх.
2
Үйл ажиллагааны зарчим
- Бид хариуцлагатай байж,
- Бид авилгал, ашиг сонирхлооос ангид байж,
- Бид шинэ, оновчтой санаа, санал, санаачлагыг урамшуулан дэмжиж,
- Байгаль орчинд үзүүлэх аливаа сөрөг нөлөөллийг хамгийн бага байлгана.
Манай компани уул уурхайн салбарт олон жил мэргэшиж, үндэсний болон гадаад хөрөнгө оруулалттай компаниудтай хамтран ажиллаж чанарын өндөр түвшинд мэргэжлийн ажил үйлчилгээ үзүүлж байна. Бид тэсэлгээний ажил, тэсрэх материалтай харьцах үеийн аюулгүй ажиллагааг нэн түрүүнд тавьж, менежментийн тогтолцоо, харилцагчидын сэтгэл ханамжинд хүрсэн үйлчилгээ үзүүлэхийн тулд Олон улсын Чанарын удирдлагын тогтолцоо ISO:9001-2015, ХЭМАБ ийн ISO:45001-2018 стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.
Бидний давуу тал
Хамт олноо хөгжүүлж урамшуулах нь бидний үнэт зүйлийн нэг
Хэрэгжсэн төслүүд
Хэрэгжиж буй төслүүд
Гүйцэтгэлийн үнэлгээ
Бид аюулгүй ажиллагааг эрхэмлэж, хууль, дүрэм, стандартын нийцлийг хангасан, харилцагчийн сэтгэл ханамжинд хүрсэн, чанар, бүтээмжтэй ажил үйлчилгээг үзүүлж, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх замаар чанарын менежментийн тогтолцоог байнга сайжруулна.

