ил болон далд уурхайн тэсэлгээний ажил үйлчилгээ
танилцуулга
Манай компани нь 2007 онд байгуулагдсанаас өнөөдрийг хүртэл тогтвортой, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын хөрөнгө оруулалттай үндэсний компани юм. Бид уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарт тэсэлгээний өрөмдлөг, тэсэлгээний ажил, тэсрэх материалын агуулахын төсөл, тэсрэх материал тээвэрлэх ажил, үйлчилгээг ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ нартаа тасралтгүй, тогтвортой үйлчилгээг үзүүлж ирсэн салбартаа нэр хүндтэй, туршлагатай хамт олон юм.
Манай компани дараах төслүүдийн тэсэлгээний ажлыг гүйцэтгэсэн мэргэшсэн, туршлагатай тэсэлгээний багтай.
Компанийн өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн томоохон төслүүд
“Хаан Гарьд” ХХК-ийн алтны шороон орд мөнх цэвдэгт хөрсний тэсэлгээний ажил
“Шинхуа МАК “ ХХК-ийн Баргилтын төмрийн хүдрийн ил уурхайн тэсэлгээний ажил
Хөх цавын цементийн үйлдвэрийн барилгын суурийн ажлын тэсэлгээний ажил
“Монроуд” ХХК-н Халзан бүргэдэйн гүүрнээс Солонготын даваа чиглэлийн хатуу хучилттай автозамын барилгын суулт, дайрганы тэсэлгээний ажил
Таван толгой Гашуун сухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлын суулт, дайрганы тэсэлгээний ажил
Хөх цавын цементийн үйлдвэрийн барилгын суурийн ажлын тэсэлгээний ажил
Алаг толгойн нүүрсний ордын Далангийн нүүрсний ил уурхайн тэсэлгээний ажил
Монгол ЛЗ зам гүүр ХХК-н хатуу хучилттай авто замын барилгын ажлын суулт, дайрганы тэсэлгээний ажил
“Шинжиан бэйшин рөүд” Тосонцэнгэлээс- Улиастай хүртэлх авто замын тэсэлгээний ажил
АДЭА ХХК хайлуур жоншны далд уурхайн нээлт
"ЭС Жи Групп" ХХК алтны далд уурхай
“Жунь Юань” хайлуур жоншны ил уурхайн тэсэлгээний ажил
“Нью нимон майнинг” ХХК-ийн хайлуур жоншны Мөргөцөгийн далд уурхайд тэсэлгээний ажил
компанийн одоо гүйцэтгэж байгаа төслүүд
Дорнод аймгийн Дашбалбар сум 2017 оноос одоог хүртэл
“Шинь Шинь” ХХК-ийн холимог металлын Улааны далд уурхайн тэсэлгээний ажил
Хэнтий аймгийн Батноров сум 2020 оноос одоог хүртэл
“Мальфлюорит” ХХК-ийн хайлуур жоншны далд уурхайд тэсэлгээний ажил