УДИРДЛАГЫН НЭВТРЭХ ХЭСЭГ
Хүний нөөцийн бодлого
Манай хамт олон Улаабаатар хотын оффист 10%, хөдөө орон нутагт 90%-ийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Ажилтан бүр
КОМПАНИДАА үнэнч, шударгаар хариуцлагатай, чин сэтгэлээсээ ажиллаж, өөрийгөө болон бусдыг тасралтгүй хөгжүүлэх замаар компанийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, аливаа үйлдлийг компанийн урт хугацааны тогтвортой, өрсөлдөх чадвартай, сайн сайхан байдлын төлөө хийдэг байна.
М | Т | W | Т | F | S | S |
---|---|---|---|---|---|---|
1 | ||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 |
30 | 31 |
ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭРЭГЦЭЭТЭЙ ФАЙЛ
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Ажлын байрны сонгон шалгаруулалт
Үйлчилгээний жолооч, Хангамжийн ажилтан ажилд шалгаруулж авна. Утас: 99669301
- Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Тавигдах шаардлага
- Байгууллагын машин хариуцан өдөр тутмын үйл ажиллагаанд явах
- Захиргааны ажилтны ажил үүрэгт дэмжлэг үзүүлэх
- Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангаж ажиллана
- Бараа материалын түргэн шуурхай, чанартай, цаг алдалгүй гүйцэтгэх
- Үйлчилгээний чиглэлээр жолооч хийж байсан туршлагатай бол давуу тал
- BCD ангиллын жолооны үнэмлэхтэй
- Тогтвортой ажиллах
- Хариуцлагатай
НИЙТЛЭГ АСУУЛТ ХАРИУЛТ
Ажилд орох хүсэлтийг хэдийн хугацааны дараа ажил горилогчтой холбогддог бэ?
- Бид нээлттэй ажлын байрны зарын дагуу анкет хүлээн авах сүүлийн хугацаа дууссаны дараа ажил горилогч нарын ирүүлсэн анкет, тэдгээрийн холбогдох материалуудтай танилцаж, зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой ажлын 10 хоногт багтаан эргэн холбогдож дараагийн шатны сонгон шалгаруулалтад урьдаг болно.
Өмнө нь ажил орох хүсэлт гаргаж байсан боловч тэнцээгүй бол дахин хүсэлт гаргаж болох уу?
- Өмнө нь манай компанид ажилд орох хүсэлт гаргаж байсан боловч тэнцээгүй бол 6 сарын дараа тохирох ажлын байр зарлагдвал дахин ажилд орох хүсэлт гаргах боломжтой болно.
Ямар ээлжийн цагийн хуваариар ажилладаг вэ?
- Манай компанийн ээлжийн цагийн хуваарь 14 хоног ажиллаад 14 хоног амардаг зохицуулалттай байдаг.
Хүний нөөцийн сонгон шалгаруулалтад ямар бодлого баримтладаг вэ?
- Бид ажилтан сонгон шалгаруулахдаа нас, хүйс, бэлгийн чиг хандлага, үндэс угсаа, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахгүй байх ба ажил мэргэжил, ур чадварт тулгуурласан ил тод, шударга, нээлттэй байх зарчмыг баримталдаг.