Түүхэн замнал

Ти Эм Би Эн” ХХК нь Монголын уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарт тэсэлгээний ажил, тэсэлгээний өрөмдлөг, тэсрэх материалын агуулахын төсөл, тэсрэх материал тээвэрлэх ажил үйлчилгээг 16 жил тасралтгүй явуулж байгаа 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай үндэсний компани юм.

2007 онд үүсгэн байгуулагдсанаас хойш давхардсан тоогоор 200 гаруй компанитай өрөмдлөг, тэсэлгээний ажлыг гүйцэтгэн ил болон далд уурхай, зам барилга, дэд бүтцийн салбарт өрөмдлөг, тэсэлгээний ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж салбарын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж харилцагчдын итгэлийг хүлээсэн өсөн дэвшиж буй компани юм.

Бидний эрхэмлэх зүйл

Бидний зарчим

Чанарын бодлого

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА

Ажлын байранд гарч болзошгүй гэнэтийн осол, гэмтлийг урьдчилан илрүүлэх, үйлдвэрлэлийн аваар ослыг тэглэх,  цаашид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аюулгүй ажиллагааны менежментийг  үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг зорин Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллааны менежментийн тогтолцоо MNS ISO 45001:2018 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

ИТГЭЛ ДААХ ЧАДВАР

Харилцагч бүрийнхээ санал, хүсэлтэд шуурхай, эерэг хариу үзүүлж, эрэлт, хэрэгцээнд нь нийцсэн оновчтой шийдэл, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэдэг, хүндрэл бэрхшээлийг нь хамтдаа даван туулдаг, итгэл даасан түнш, тогтвортой хамтрагч нь байна.

ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ

Үргэлж зөвийг эрхэмлэн, хууль дүрмийг чанд сахиж, хууль бус ашиг сонирхол, улс төрийн сөрөг нөлөөллөөс ангид байж, олон улсын стандарт, хэм хэмжээг баримталж, үнэнч шударга, ёс зүйтэй, ил тод, нээлттэй үйл ажиллагааг явуулдаг.

СЭТГЭЛ ХАНАМЖ

Байгууллага болон оролцогч талуудын эрх ашиг, сайн сайхны төлөө нэгдмэл зорилгодоо хүрэхийн тулд ажилтан бүрийн хичээл зүтгэл, мэдлэг, мэдээлэл, туршлага, ур чадварын үр дүнд оновчтой шийдвэр гаргаж, аливаа хүндрэл, бэрхшээлийг хамтдаа даван туулж, багийн хүчээр илүү амжилтыг бүтээдэг.

ИТГЭЛЦЭЛ

Шинэ санаа, санаачлагыг урамшуулан дэмжиж, үйлдэл бүрийг чанартай, үр дүнтэй байлгаж, улам хялбаршуулан стандартжуулж, өдөр бүр бүтээлч, хөдөлмөрч хичээнгүй хандлага, арга барилаар ажлаа гүйцэтгэж, шалгарсан туршлагаар үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж, бүтээмжээ нэмэгдүүлдэг.

ХҮНДЭТГЭЛТЭЙ БАЙДАЛ

Ямагт хүний эрх, эрх тэгш байдлыг дээдэлж, сонирхогч талуудын оролцоог хангаж, үзэл бодлын ялгаатай байдлыг дэмжиж, чин сэтгэлээсээ бусад хүмүүст болон хийж буй ажил, нийгэм, хүрээлэн буй орчиндоо санаа тавьж, хүндэтгэлтэй ханддаг.