You are currently viewing САЙН ҮЙЛСИЙН АЯН

САЙН ҮЙЛСИЙН АЯН

Манай ажилтан Тэсэлгээчин албан тушаалтай П.Отгонбилэгийн гэр нь ахуйн гал түймэрт өртөж гэнэтийн эрсдэлийн улмаас гэр нь бүрэн шатсан тул  компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд таван ханатай иж бүрэн танан цагаан өргөө гэрийг бэлэглэж батламж гардууллаа.

Мөн ажлын хамт олны зүгээс хандивын аян зохион байгуулж гэрийн дотоод тохижилтонд хувь нэмэрээ орууллаа.

Компанийн төлөөлөл 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр өргөө цагаан гэрийг Дорнод аймгийн Чойбалсан хотод П.Отгонбилэгийнхээ гэр бүлд хүлээлгэн өглөө.

Гэр бүлд тань аз жаргал, амжилт бүтээл, инээд баясалаар дүүрэн байхыг ерөөе!

Хариулт үлдээнэ үү