Хариуцсан ажлаа олон жил үр бүтээл, хариуцлагатай хийж гүйцэтгэсэн, шинэ залуу ажилтнуудыг дадлагажуулан сургаж, халамжлан хүмүүжүүлсэн, үйлдэл бүхнээрээ үлгэр дууриалал болж Монгол Улсын уул уурхайн салбарыг хөгжүүлэх болон компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлж, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар доорх ажилтнуудыг “АЛТАН ГАДАС” одонгоор шагнаж урамшууллаа!
“ТИ ЭМ БИ ЭН ХХК”-ийн Үүсгэн байгуулагч Ц.Батбаяр
Бүтээх үйлсийн эхэнд нь манлайлж,
Бүхий олныхоо хүндлэлд нь мандаж,
Буурлаас буурал тэргүүнтэй
Буянтнаас буянтай дээдэс болж,Төрийн шагнал нь түүхэнд үлдэж,Төрсөн бие нь мөнх наслах болтугай гэж ерөөе!